Канад улсын Ерөнхий сайд Марк Карни пүрэв гарагт тус улсыг Европын Холбооны (ЕХ) анхны холбоот гишүүн (associate member) болгох тухай саналыг талархан хүлээн авч буйгаа илэрхийллээ.
Гэхдээ тэрээр энэхүү ойр нягт холбоот харилцаа нь дэлхийн их гүрнүүдтэй өрсөлдөхүйц шинэ эвсэл үүсгэх зорилго агуулаагүй гэдгийг тодотгосон байна.
Энэхүү мэдэгдэл гарахаас өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг төлөвлөгөөг “дайсагнасан үйлдэл” байж болзошгүй хэмээн үзэж, Европын санаархлыг таагүй гэж дүгнэвэл өндөр тариф ногдуулна хэмээн сүрдүүлжээ. Түүнчлэн Трамп уг санааг “инээдтэй” хэмээн тодорхойлсон байна.