Канадын засгийн газар тус улсын Онтарио мужид дэгдсэн ойн түймрийн аюулд өртөөд буй алслагдсан суурингийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Ойролцоогоор 600 орчим иргэн амьдардаг Форт Хоуп суурин нь түймрийн голомттой ойрхон байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс ийм арга хэмжээ авахаар болжээ.
Холбооны Онцгой байдлын сайд Элеанор Ольшевскийн мэдээлснээр, Канадын зэвсэгт хүчин уг нүүлгэн шилжүүлэлтийг гүйцэтгэхэд оролцох юм. Тус бүс нутаг нь авто замын сүлжээ муутай, агаарын тээврээс ихээхэн хамааралтай байдаг тул цэргийн нисэх онгоцуудыг ашиглан иргэдийг аюулгүй газар руу зөөвөрлөхөөр бэлтгэж байна.
Тус улсын баруун хойд хэсэгт дэгдсэн ойн түймрийн улмаас гарч буй өтгөн утаа нь зөвхөн Канадаар зогсохгүй, хөрш зэргэлдээх АНУ-ын өргөн уудам нутгийг бүрхээд байгаа юм. Одоогоор гал түймрийн тархалт үргэлжилсээр байгаа бөгөөд эрх баригчид нөхцөл байдлыг хяналтад авахын тулд шуурхай ажиллаж байна.