Канад болон Энэтхэг улсын хооронд өрнөж буй худалдааны яриа хэлэлцээ сайн ахицтай байгаа бөгөөд хоёр тал уг хэлэлцээг 12-р сарын дундуур болох G20-ийн дээд хэмжээний уулзалт гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Энэ талаар Канадын Ерөнхий сайд Марк Карни мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

АНУ-тай харилцах харилцаанд тодорхойгүй байдал, хүндрэл үүсэж буй энэ үед Канад улс Энэтхэгтэй хийх худалдааны хэлэлцээгээ ойрын хугацаанд эцэслэхийг зорьж буй юм. Ерөнхий сайд Марк Карни “Бид Энэтхэгтэй хийж буй худалдааны хэлэлцээндээ сайн ахиц гаргаж байна” хэмээн онцолсон байна.

Түүнчлэн түүний ойлгосноор, Энэтхэгийн тал Ерөнхий сайд Нарендра Модиг тухайн хугацааны орчимд Канадад айлчлахыг баталгаажуулсан гэж мэдээлэв. Гэхдээ уг айлчлалын нарийн тодорхой тов хараахан эцэслэгдээгүй байгаа ажээ.