Америкийн алдарт реппер Карди Би болон блоггер Таша К нарын хоорондох хуулийн маргаан дахин олны анхааралд өртлөө. Реппер бүсгүй блоггерын нийтэлсэн мэдээллүүдтэй холбоотойгоор 60,000 ам.долларын нөхөн төлбөр авахаар болсон байна.

Энэхүү маргаан нь Карди Би-гийн нөхөр болох реппер Оффсет болон Америкийн хөлбөмбөгийн тамирчин Стефон Диггс нартай холбоотой нийтлэлүүдээс үүдэлтэй аж. Репперийн зүгээс үзэж буйгаар, блоггер Таша К нь өмнө нь тохиролцсон гэрээний нөхцөлийг зөрчсөн байна.

Тус асуудал нь 2022 онд Карди Би-гийн блоггерын эсрэг гаргасан нэр төрөө сэргээлгэх шүүх хурлын үр дүнд гарсан 4 сая долларын ялалттай шууд холбоотой юм. Тухайн үед талууд тодорхой тохиролцоонд хүрсэн байсан ч, энэ удаагийн нийтлэлүүд нь уг гэрээг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байгаа ажээ.