Америкийн алдарт реппер Карди Би болон хов жив түгээдэг блоггер Таша К нарын хоорондох маргаан шийдвэрлэгдлээ. Billboard сэтгүүлийн мэдээлснээр, реппер Карди Би шүүхийн шийдвэрээр 60,000 долларыг Таша К-гээс авах эрхтэй болсон байна.

Энэхүү төлбөр нь блоггер Таша К өмнө нь байгуулсан, бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл түгээхгүй байх тухай гэрээг зөрчсөнтэй холбоотой аж. Таша К нь реппер Карди Би-гийн нөхөр Оффсет болон Стефон Диггс нарын талаарх худал ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээж байсан нь ийнхүү хуулийн хариуцлага хүлээхэд хүргэжээ.

Таша К нь уг гэрээг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, таван оронтой тоонд багтах уг мөнгөн дүнг төлөхөөр болсон байна.