Колумбын нэрт дуучин, дэлхий дахинд алдартай Карол Жи (Karol G) өөрийн зургаа дахь цомог болох «No Me Arrepiento de Sentir Tanto»-г сонсогчдын хүртээл болголоо.
Rolling Stone сэтгүүлд мэдээлснээр, тус цомог нь зүрхний шархыг даван туулах үе шатуудыг харуулсан бүтээл болжээ. Дуучин бүсгүй хайр дурлалын харилцааны эмх замбараагүй, хүнд хэцүү мөчүүдийг өөрийн шинэ уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлсэн байна.
«No Me Arrepiento de Sentir Tanto» хэмээх энэхүү цомог нь сэтгэл хөдлөлийн хувьд маш эмзэг бөгөөд илэн далангүй болсноороо онцлогтой. Карол Жи хайр сэтгэлийн улмаас үүсэх шаналал, түүнийг даван туулах үйл явцыг өөрийн өнцгөөс гаргаж тавьжээ.