АНУ-ын алдарт "The Voice" дууны тэмцээний нүүр царай болсон хөтлөгч Карсон Дэйли тус шоуг орхих гэж байна уу гэсэн үзэгчдийн асуултад хариулт өглөө. NBC телевизээс "The Voice: Celebrity" нэртэй шинэ салбар шоуг эхлүүлж, хөтлөгчөөр нь Кеке Палмер ажиллана гэдгийг зарласнаар энэхүү цуу яриа дэгдсэн юм.

Карсон Дэйли өөрийн Инстаграм хуудсаар дамжуулан энэ ташаа мэдээллийг няцааж, "The Voice" шоуг орхихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр 30 улирлын турш тус нэвтрүүлгийг хөтөлж, продюсероор ажиллаж байгаа билээ. Дэйли шинэ шоуны хөтлөгчөөр сонгогдсон Кеке Палмерийг "төгс сонголт" хэмээн магтаж, түүнийг гэр бүлдээ урьж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

"The Voice: Celebrity" нь олны танилууд буюу жүжигчид, хөгжимчид, нөлөөлөгчид, тамирчид болон инээдмийн жүжигчид оролцдог онцлогтой шинэ формат юм. Карсон Дэйли энэхүү шинэ төслийн ард продюсероор ажиллаж, шоуг амжилттай эхлүүлэхэд туслах болно. Мөн тэрээр одоогийн байдлаар үндсэн шоугаа хөтөлсөөр байгаа бөгөөд ирэх намар болон хаврын улиралд хоёр өөр форматыг зэрэг туршиж үзэхээр төлөвлөж байгаагаа хуваалцжээ.

Шинэ шоуны дасгалжуулагчдаар Жо Жонас, Квин Латифа болон Райли Грин нар ажиллах юм.