АНУ болон Ираны хооронд зуучлах хүчин чармайлт үргэлжилсээр байгааг Катар улс мэдэгдлээ. Гэсэн хэдий ч одоогоор талуудын хооронд шууд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөөгүй байгаа аж.

Энэхүү асуудалтай холбоотойгоор хоёр талын байр суурь зөрчилдөөнтэй байна. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын хооронд яриа хэлэлцээ хийгдэж байгаа гэх утга бүхий мэдэгдлийг хийсэн. Харин Тегераны зүгээс Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдлийг эрс үгүйсгэж, ямар нэгэн яриа хэлэлцээ өрнөөгүй гэдгийг илэрхийлсэн байна.

Одоогоор АНУ болон Ираны хооронд үүсээд буй нөхцөл байдал, талуудын яриа хэлэлцээний төлөв байдал тодорхойгүй хэвээр байна.