Пакистаны удирдлага доорх Кашмирын бүс нутагт нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. Тус улсын аюулгүй байдлын хүчнийхэн бүс нутагт бүслэлт болон хөл хорио тогтоосон нь иргэдийн эсэргүүцлийг улам бүр дэвэргэж байгаа юм.

Орон нутгийн иргэд сонгуулийн тогтолцоонд шинэчлэл хийхийг шаардан жагсаж байгаа бөгөөд эсэргүүцлийн цар хүрээ өдрөөс өдөрт тэлсээр байна. Жагсагчдын шаардлага зөвхөн сонгуулийн шинэчлэлээр хязгаарлагдахгүй, харин хувьсгал хийхийг уриалах түвшинд хүртэл хурцдаж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Пакистаны эрх баригчид аюулгүй байдлыг хангах нэрийдлээр хатуу арга хэмжээ авч байгаа ч энэ нь иргэдийн бухимдлыг намжаахын оронд эсрэгээрээ эсэргүүцлийн хөдөлгөөнийг улам идэвхжүүлж байна.