Пакистаны эрх баригч нам болох Пакистаны Лалын лиг-Н (PML-N) Кашмирт болж буй сонгуулийн үеэр тэргүүлж байгааг Сонгуулийн комиссоос лхагва гарагт мэдээллээ.

Тус улсын ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан Наваз Шарифийн дэмжлэгтэй нэр дэвшигчид нийт шийдвэрлэгдсэн 34 суудлын 24-ийг нь авчээ. Энэхүү сонгууль нь тус бүс нутагт явагдаж буй санал хураалтын эхний хоёр шатны дүн юм.

Тус бүс нутагт үйл ажиллагаа явуулахыг хориглосон бүлгэм сонгуулийг бойкотлохыг уриалсан хэдий ч эрх баригч нам ийнхүү олонхын суудлыг аваад байна.