Крипто салбарын мэргэжилтнүүд квантын компьютерын технологи хөгжихийн хэрээр үүсэж болзошгүй эрсдэлийн талаар анхааруулга гаргалаа. Квантын компьютер нь одоогийн криптографын хамгаалалтыг нэвтлэх чадалтай болох үе буюу "Q-Day"-ийн тооцоолол улам бүр ойртсоор байна.

КойнДеск (CoinDesk) мэдээллийн агентлагийн онцолсноор, энэхүү аюул заналхийллийн эсрэг тэмцэхэд криптографын технологийн сул тал бус, харин салбарын засаглалын тогтолцоо удаашралтай байгаа нь хамгийн том сорилт болж байна.

Квантын тооцоолох хүчин чадал өсөхийн хэрээр крипто салбар нь энэ төрлийн аюулыг илрүүлэгч "уурхайн гүн дэх шувуу" (canary in the coal mine) буюу эрсдэлийг хамгийн түрүүнд мэдрэгч салбар болж байна. Шинжээчид крипто салбарын удирдлага болон шийдвэр гаргах үйл явц нь квантын дайралтаас хамгаалах шаардлагатай шинэчлэлтийг цаг алдалгүй хийхэд хангалтгүй байгааг онцолжээ.

Ийнхүү "Q-Day" ойртох тусам салбарынхан зөвхөн технологийн шийдэлд бус, харин засаглалын бүтцээ хэрхэн хурдасгах вэ гэдэг асуудалд илүү анхаарал хандуулах шаардлагатай болоод байна.