WNBA буюу эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лигийн од тоглогч Кейтлин Кларкийн тоглолтын хэмнэл олны анхаарлыг татаж эхэллээ. Индиана Фэвер багийн тоглогч Кейтлин Кларк Сиэттл Стормын эсрэг тоглолтод 40 оноо, 10 оновчтой дамжуулалт өгч, лигийн түүхэн дэх анхны ийм үзүүлэлтийг гаргасан ч Нью-Йорк Либерти багтай хийсэн тоглолтод эхлэл нь тун тааруу байв.
Спортын нэрт тоймч Скип Бэйлесс өөрийн цахим хуудсаараа дамжуулан Кларкийг тоглолтын хэмнэлээ олох шаардлагатай байгааг онцолжээ. Тэрээр Индиана Фэвер багийн хагас цагийн тоглолтын дараа Кларкийн шидэлтийн хувь тааруу байгааг шүүмжилсэн байна. Тухайн үед Кларк 1-7 харьцаатай шидэлт гүйцэтгэж, гурван онооны бүх оролдлогоо алдаад байсан юм.
Индиана Фэвер баг Нью-Йорк Либертиг 108-88 харьцаатай хожиж, өрсөлдөгчөө улирлын 12 дахь хожигдолдоо хүргэсэн ч Кларкийн хувьд тоглолтын туршид тогтворгүй байдал ажиглагдсаар байна. Тэрээр нийт 22 тоглолтод оролцохдоо дунджаар 4.6 бөмбөг алдалт хийж, лигийг тэргүүлж байгаа нь түүний хамгийн том асуудал болоод байгаа юм. Хэдийгээр нурууны гэмтэл нь түүний тоглолтод нөлөөлж байж болох ч Индиана Фэвер баг аварга болохын тулд Кларкаас илүү тогтвортой гүйцэтгэл шаардлагатай гэж үзэж байна.