Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лигийн (WNBA) од тоглогч Кейтлин Кларк өөрийн нэрэмжит Nike брэндийн шинэ пүүзний талаарх асуудлаар тайлбар хийлээ.
Nike-аас гаргаж буй Caitlin 1 хэмээх энэхүү пүүз нь одоогоор худалдаанд гараагүй байгаа бөгөөд олны анхаарлыг ихэд татаад байна. WNBA-ийн бусад од тоглогчид Кларкаас энэхүү цоо шинэ загварын пүүзийг хүлээн авах хүсэлтийг олноор гаргажээ.
Гэвч Кейтлин Кларк тэдгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. Тэрээр яагаад ийм шийдвэр гаргасан болон пүүзээ бусдад өгөх боломжгүй болсон шалтгаанаа ил тод ярьжээ.