Украины нийслэл Киев хотод лхагва гарагийн өглөө эрт цуврал дэлбэрэлт боллоо. Орос улс Украины нийслэлийн эсрэг дайралтаа үргэлжлүүлж байгаа энэ үед уг үйл явдал болсон байна. НАТО-гийн удирдагчид Турк улсад уулзалт хийж байгаатай зэрэгцэн энэхүү халдлага гарчээ.

Газар дээр нь ажиллаж буй Агенс Франс Пресс агентлагийн сэтгүүлчдийн мэдээлснээр, агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохио дуугарахаас өмнө анхны хүчтэй дэлбэрэлтийн чимээ гарсан байна. Үүний дараа дахин дөрвөн удаагийн дэлбэрэлт болжээ.

Киев хотын дарга Виталий Кличкогийн мэдээлснээр, пуужингийн цохилтын улмаас нэг дүүрэгт агуулахын байр шатаж байгаа бол өөр нэг дүүрэгт орон сууцны бус барилга галд автсан байна. Одоогоор хоёр хүн гэмтсэн тухай мэдээлэл байна.

Энэхүү халдлага нь Украин улс Оросын "сүүдрийн флот"-ыг дроноор довтолсон гэж мэдэгдсэний дараа гарч байгаа юм.