Украины нийслэл Киев хотын таван дүүрэгт өнгөрөгч бямба гарагийн үүрээр баллистик пуужингууд тусжээ. Энэхүү халдлагын улмаас есөн хүн амиа алдсан байна.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг сайжруулахаар өмнө нь өгсөн амлалтаасаа буцаж байгаа аж. Одоогоор Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин АНУ-ын пуужингийн системтэй холбоотой хүндрэлтэй нөхцөл байдалтай нүүр тулсаар байна.