Оросын зэвсэгт хүчин Киев хотод нэг долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа агаарын цохилт өгсөн хэрэг гарлаа. Энэхүү халдлагын улмаас наад зах нь 11 хүн амиа алдсан байна.
Киев хотын цэргийн захиргааны тэргүүний мэдээлснээр, одоогоор хотын 20 гаруй байршилд аврах ажиллагаа үргэлжилж байна. Холбогдох албаныхан гамшигт өртсөн бүсүүдэд ажиллаж, эрэн хайх болон аврах ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж байгаа ажээ.