Украины нийслэл Киев хот Оросын баллистик пуужингийн дайралтад өртлөө. Энэхүү халдлагын улмаас хотын хэд хэдэн хэсэгт гал гарч, нөхцөл байдал хүндэрсэн байна.
Албаны мэдээллээр, пуужингийн цохилтын улмаас хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн байна. Одоогийн байдлаар гамшгийн үеийн яаралтай тусламжийн албаныхан хэргийн газарт ажиллаж, хор уршгийг арилгах болон иргэдэд тусламж үзүүлэхээр ажиллаж байна.
Киев хотын захиргаанаас иргэдийг аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.