NBA-ийн Кливленд Кавальерс баг тоглогчдын солилцооны зах зээл дээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Деннис Шрёдерийг багийнхаа бүрэлдэхүүнээс гаргах боломжийг судалж байна.
Сагсан бөмбөгийн ертөнцөд олон баг дамжин тоглож буй туршлагатай тоглогч Деннис Шрёдер энэ зуны солилцооны цонхоор дахин шинэ баг руу явах магадлал өндөр байгааг Sporting News мэдээллээ. Кливленд Кавальерс багийн зүгээс түүнийг солилцоонд оруулах замаар бүрэлдэхүүнээ өөрчлөхөөр төлөвлөж байгаа бололтой.
Одоогоор солилцооны талаарх албан ёсны шийдвэр гараагүй байгаа бөгөөд талууд хэлэлцээрийн шатанд байгаа ажээ.