Америкийн алдартай госпел дуучин Корин Хоторн (Koryn Hawthorne) албан ёсоор Motown Gospel студитэй гэрээ байгуулжээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тэрээр энэ онд багтаан шинэ EP цомог гаргахаар төлөвлөж, уран бүтээлийн бэлтгэл ажилдаа ороод байгаа талаар Billboard мэдээлсэн байна. Motown Gospel нь госпел хөгжмийн салбарт тэргүүлэгч томоохон студиудын нэг юм.
Дуучин Корин Хоторны хувьд шинэ цомгийнхоо ажилд идэвхийлэн орсон бөгөөд сонсогчид нь түүний удахгүй гарах бүтээлийг хүлээж байна.