АНУ-ын нэр хүндтэй Ivy League-ийн гишүүн Корнеллийн их сургуулийн ерөнхийлөгч Майкл Котликофф тус сургуулийн нэгэн оюутны гаргасан 2024 оны хүчингийн хэргийн мэдүүлэг, гомдолтой холбогдуулан албан ёсоор байр сууриа илэрхийллээ.
Энэхүү хэрэг нь олон нийтийн дургүйцлийг ихээр хүргээд байгаа бөгөөд бямба гарагт цацагдсан видео мэдэгдэлдээ Майкл Котликофф уг явдалд “гүнээ сэтгэл дундуур” байгаагаа онцолсон байна. Тэрээр “Түүнд тохиолдсон зүйлийг бодохоор зүрх шимширч байна” хэмээн хэлээд, Жэйн До хэмээн нэрлэсэн оюутанд тохиолдсон шиг явдлыг дахин гаргуулахгүйн тулд их сургууль боломжтой бүхнээ хийх ёстой гэж мэдэгджээ.
Өнгөрсөн сард Жэйн До гэх нэрээр нэхэмжлэл гаргагчийн өмгөөлөгчид тус их сургууль, түүний удирдлагууд болон Chi Phi эрэгтэй оюутны нэгдлийн эсрэг иргэний нэхэмжлэл гарган шүүхэд хандсан байна.