Косово улсын улс төрийн нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. Тус улсын Ерөнхий сайд Альбин Курти парламентын чуулганы үеэр үл мэдэгдэх этгээдүүдэд өндөг шидүүлсэн явдал гарчээ.

Тус улсад сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд нийт гурван удаагийн сонгууль зохион байгуулагдсан боловч улс төрийн тогтворгүй байдал үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар Ерөнхий сайд Альбин Куртигийн тэргүүлж буй Ветевендосже (Vetevendosje) нам засгийн эрхийг барьж байгаа юм.

Гэвч тус намд ерөнхийлөгчийг сонгоход шаардлагатай парламентын хоёрны хоёр (2/3)-ын олонхын санал хүрэхгүй байгаа нь улс төрийн хямралыг улам гүнзгийрүүлж байна. Энэхүү нөхцөл байдал нь Косовогийн улс төрийн хүрээнд тулгамдсан асуудал болоод байгааг DW агентлаг мэдээллээ.