Олон улсын криптовалютын зах зээлд өнөөдрийн байдлаар Эфир тэргүүлж, ханшийн өсөлтийг дагуулан зах зээлийг идэвхжүүлж байна. Үүний зэрэгцээ дэлхийн тэргүүлэгч криптовалют болох Биткойны ханш 65,500 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.

CoinEx биржийн шинжээч Жефф Ко-гийн үзэж буйгаар Биткойны ханш ойрын хугацаанд 65,000 ам.доллар орчимд хэлбэлзсэн хэвээр байх төлөвтэй байна. Зах зээлийн энэхүү нөхцөл байдалд газрын тосны үнийн бууралт, 10 жилийн хугацаатай бондын 4.7 хувийн өгөөж болон томоохон компаниудын орлогын тайлангууд гол нөлөөг үзүүлж байна гэж шинжээчид дүгнэж байна.