Кибер аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Kaspersky компани криптовалютын хөрөнгө оруулагчдыг онилсон шинэ хортой програм хангамжийн сүлжээг илрүүлснээ мэдээллээ.

Тус компанийн мэдээлснээр, халдлага үйлдэгчид хөрөнгө оруулагчдыг хуурахын тулд нийгмийн инженерчлэлийн арга барил болон GitHub платформ дээрх хуурамч програмуудыг ашиглаж байна. Эдгээр нь энгийн хэрэглэгчдэд итгэл төрүүлэхүйц байдлаар бүтээгдсэн троянжуулсан програмууд бөгөөд тэдгээрээр дамжуулан хөрөнгө оруулагчдын мэдээллийг олж авах, хор хохирол учруулах зорилготой байгаа аж.

Kaspersky-ийн зүгээс эдгээр аюул заналхийлэл нь криптовалютын зах зээлд оролцогчдыг шууд онилж байгааг онцолсон байна. Иймд хөрөнгө оруулагчид цахим орчинд мэдээллээ хамгаалах, татаж авч буй програм хангамж болон холбоосууддаа онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна.