"Frozen" киноны Аннагийн дүрд дуу оруулсан жүжигчин Кристен Белл бямба гарагт (8-р сарын 15) Savannah Bananas болон Indianapolis Clowns багуудын хооронд болсон бейсболын тоглолтын үеэр гэнэтийн үзүүлбэр үзүүллээ.
Тэрбээр тус багийн өмсгөл болон ирвэсний хээтэй өмд өмсөн, чихэвчтэй микрофон зүүн үзэгчдийн суудлаас талбай руу буухдаа "Frozen" киноны “For the First Time in Forever” дууг дуулжээ. Үзүүлбэрийн дундуур Bananas багийн шидэгч бөгөөд Бродвейн жүжигчин 34 настай Дерек Клена талбайд гарч ирэн "Wicked" жүжгийн “Dancing Through Life” дууг дуулж нэгдсэн байна. Клена өнгөрсөн оны 12-р сард тус багт нэгдсэн бөгөөд энэ оны аялан тоглолтод оролцож байгаа аж.
Тэд хамтдаа бүжиглэж, улмаар "Dirty Dancing" киноны 1987 оны алдарт “(I’ve Had) The Time of My Life” дууг хоршин дуулж, кинон дээрх алдартай өргөлтийн хөдөлгөөнийг хийж үзүүлбэрээ өндөрлүүлсэн байна.
Энэхүү үйл явдлаас нэг өдрийн өмнө буюу баасан гарагт (8-р сарын 14) Кристен Белл, Идина Мензел, Жош Гад нар Калифорнид болсон "D23: The Ultimate Disney Fan Event" арга хэмжээний тайзнаа уулзаж, "Frozen 3" кино 2027 оны 11-р сарын 24-нд нээлтээ хийнэ гэдгийг зарласан юм. Тус арга хэмжээний үеэр Белл Анна дүр эцэст нь Кристоффтой гэрлэнэ гэдгийг дурджээ.