Дэлхийд алдартай найруулагч Кристофер Нолан-ы хамгийн сүүлийн үеийн бүтээл болох "The Odyssey" киноны анхны сэтгэгдлүүд гарч эхэллээ. IMAX форматаар бүтээгдсэн энэхүү туульс нь кино шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч, үзэгчдийн анхаарлыг татаад байна.

Гэвч киноны эерэг хүлээлтээс гадна цахим сүлжээнд томоохон маргаан дэгдээд байна. Киноны жүжигчдийн бүрэлдэхүүн буюу кастингтай холбоотой шүүмжлэлүүд интернэт хэрэглэгчдийн дунд өрнөсөөр байгаа юм. Олон нийтийн сүлжээнд киноны уран бүтээлчдийн сонголтыг эсэргүүцсэн байр суурь идэвхтэй илэрхийлэгдэж байна.

Найруулагч Кристофер Ноланы хувьд өмнө нь олон алдартай бүтээлүүдийг туурвисан туршлагатай уран бүтээлч бөгөөд түүний энэхүү шинэ төсөл нь техникийн хувьд өндөр түвшинд хийгдсэн гэх магтаалыг хүртээд байгаа хэдий ч, кастингтай холбоотой цахим шүүмжлэл нь киноны тойрсон гол сэдвийн нэг хэвээр үлджээ.