Наймдугаар сарын 7-ны баасан гарагт Нью-Жерси мужийн Ист-Резерфорд хотод байрлах MetLife цэнгэлдэх хүрээлэнд R&B хөгжмийн од Крис Браун болон Ашэр нарын "Raymond & Brown" аялан тоглолтын эхний тоглолт амжилттай боллоо.

Тоглолтын өмнө тус бүс нутагт аадар бороо орж, цаг агаарын таагүй байдал үүссэн нь тоглолтыг цуцлагдах эрсдэлд оруулж байв. Гэсэн хэдий ч бороо намдаж, олон мянган шүтэн бишрэгчид цугларснаар гурван цаг үргэлжилсэн тоглолт эхэлсэн юм. Энэхүү тоглолт нь Крис Брауны "Breezy Bowl Stadium Tour" болон Ашэрын 2024 оны "Past Present Future Tour" аялан тоглолтуудын дараах томоохон арга хэмжээ болж байна.

Үзэгчдийн дунд хэн нь түрүүлж гарах, хоёр уран бүтээлч нэг тайзыг хэрхэн хуваалцах вэ гэх мэт олон асуулт байсан ч тэд гайхалтай тоглолтыг үзүүлж чадлаа. Тоглолтын үеэр бүжгийн үзүүлбэрүүд, акробат, мөн Lil Baby болон 50 Cent зэрэг тусгай зочид оролцсон нь үдшийг улам сонирхолтой болгов. Крис Браун болон Ашэр нар тайзан дээр хамтдаа гарч, өөрсдийн алдартай хамтарсан бүтээлүүдээ толилуулсан нь тоглолтын оргил мөчүүдийн нэг байлаа.