Дэлхийд алдартай реалити шоуны од Ким Кардашьян болон түүний ээж Крис Женнер нар гэр бүлийнхээ талийгаач тэргүүн, Мэри Жог төрсөн өдрөөр нь дурсан өнгөрүүллээ. Мэри Жо буюу олон нийтэд танил болсон нэрээр MJ-ийн 92 насны төрсөн өдөр энэ ням гарагт тохиосон байна.
Крис Женнер өөрийн ээжийн төрсөн өдрийг тохиолдуулан Instagram хуудсаараа дамжуулан хүндэтгэл үзүүлжээ. Тэрээр гэр бүлийнхээ олон жилийн туршид авахуулсан нандин зурагнуудаас бүрдсэн Instagram carousel буюу цуврал зургийн цомгийг нийтэлж, түүнийг дурссан байна.
Кардашьян-Женнерийн гэр бүлийн гишүүд олон нийтийн сүлжээгээр дамжуулан талийгаач эмээгийнхээ гэгээн дурсгалыг ийнхүү хүндэтгэжээ.