Грекийн Крит арал дээр дэгдсэн ойн түймэр газар авч, улмаар хоёр гал сөнөөгч амиа алдсан харамсалтай явдал тохиолджээ.

Тус бүс нутагт хүчтэй салхи шуурч байгаа нь галын тархалтыг улам хурцатгаж байна. Үүссэн нөхцөл байдлын улмаас арлын хэд хэдэн тосгоны оршин суугчдыг аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч эхэлжээ.

Одоогоор Европын бусад хэсэгт ч мөн адил ойн түймрийн аюул үргэлжилсээр байгаа бөгөөд холбогдох албаныхан галыг унтраах, тархалтыг зогсоохын тулд шаргуу ажиллаж байна.