Ням гарагт Куба улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнд томоохон доголдол гарч, улс даяар тог тасарсан талаар төрийн өмчит цахилгаан түгээх байгууллагаас мэдэгдлээ.
Гавана хотын оршин суугчид зуны халуунд агаарт гарах гэж байх үед гэнэт бүх гэрэл унтарсан байна. Энэхүү гэнэтийн үйл явдалд иргэд эсэргүүцлээ илэрхийлэн нэгэн зэрэг дуу алджээ.
Тус улсын хувьд хуучирсан тоног төхөөрөмж болон АНУ-ын эрчим хүчний хориг арга хэмжээний улмаас цахилгаан станцуудад шаардлагатай түлшний нийлүүлэлт тасалдаж, улмаар тогтмол хугацаатай цахилгаан таслах арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн юм. Төрийн өмчит UNE байгууллагын мэдээлснээр улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнд бүрэн хэмжээний тасралт үүсээд байна.