Америкийн поп од, дуучин Кэти Перри АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ өөрийн дууг ашигласан хэмээн буруутгаж, хүчтэй эсэргүүцлээ илэрхийллээ.

Асуудал үүсгэсэн уг бичлэгт АНУ-ын засгийн газрын пуужингийн довтолгоог харуулсан дүрс бичлэгүүд багтсан бөгөөд дэвсгэр хөгжим болгон 2010 онд олны хүртээл болсон түүний "Firework" хэмээх алдартай дууг тоглуулжээ. Кэти Перри бямба гарагийн өглөө өөрийн цахим хуудаснаа уг бичлэгийг эсэргүүцсэн гал цогтой жиргээг нийтэлсэн байна.