Холливудын алдартай жүжигчин, "The Gift" киноны од Кэти Холмс өөрийн шинэ хайр дурлалаа анх удаа олон нийтэд албан ёсоор танилцууллаа.

Тэрээр өөрийн найз залуу, Жейсон Бард Ярмоски-ийн хамт "Ferragamo" брэндийн зохион байгуулсан арга хэмжээнд ирсэн нь олны анхаарлыг татав. Хосууд Топпинг Роуз (Topping Rose) хэмээх газарт болсон уг арга хэмжээнд хамтдаа хүрэлцэн ирж, анхны олон нийтийн төрхөө ийнхүү харууллаа.