Дэлхийн алдарт дуучин, "All Night Long" хит дуугаараа олонд танигдсан Лайонел Ричи эрүүл мэндийн асуудлынхаа талаар анх удаа тайлбар хийлээ. Тэрээр зургаадугаар сарын 24-ний өдөр тоглолтынхоо үеэр гэнэт бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Энэхүү үйл явдлын дараа дуучин маань өөрийн Instagram хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ холбогдсон байна. Тэрээр Питтсбург болон Детройт хотуудад хийсэн тоглолтынхоо гэрэл зургуудыг олон нийтийн сүлжээнд хуваалцжээ.

Лайонел Ричи өөрийн биеийн байдал болон тухайн үед тохиолдсон нөхцөл байдлын талаар ийнхүү анх удаа олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч байгаа нь энэ юм.