Лас Вегас хотод болсон 2026 оны “Латин Грэмми” наадмын тоймыг Billboard болон Lexus хамтран танилцууллаа. Энэ үдшийн хамгийн том шагналуудыг Розалиа болон Карол Жи нар хүртсэн байна.
Дуучин Розалиа “La Perla” дуугаараа “Оны шилдэг дуу” шагналыг авсан бол түүний “Lux” цомог “Оны шилдэг цомог” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Тэрбээр тайзнаа “Lux” цомгийн үзүүлбэрээ бүжигчдийн хамт сонирхуулсан байна. Харин Карол Жи “Tropicoqueta” цомгоороо “Шилдэг урбан хөгжмийн цомог” төрөлд ялалт байгууллаа.
Түүнчлэн Мило Жей “Niño” бүтээлээрээ “Оны шилдэг бичлэг” шагналыг хүртсэн бол Шави анхны Латин Грэммийн шагналаа гардэж, түүнийгээ Мексик улсад зориулжээ. Шинээр гарч ирж буй уран бүтээлч Ариа Вега “Шилдэг шинэ уран бүтээлч” төрөлд ялагчаар тодорсон байна.
Наадмын үеэр “Оны онцлох хүн”-ээр нэрлэгдсэн Дэдди Янки өөрийн хит дуунуудын түүврийг Жей Уилер, Френч Монтана, Фейд, Панжабийн уран бүтээлч Дилжит Досанж болон ЛЛ Күүл Жей нартай хамтран хүргэж, танхимыг доргиов. Түүнчлэн Хуанес ба Карин Леон нарын хослол, Хосе Альфредо Хименест зориулсан The Warning болон Камила Фернандес нарын хүндэтгэлийн үзүүлбэрүүд наадмын онцлох агшин боллоо.