NBA-ийн домогт тоглогч, Лос-Анжелес Лэйкерс багийн супер од Леброн Жеймс өөрийн ирээдүйн талаарх чухал шийдвэрээ гаргах гэж яарахгүй байгаа бололтой.

Түүнийг шийдвэр гаргахдаа хэтэрхий удааширч байгаа гэж NBA-ийн комиссар Адам Силвер шүүмжилсний дараа нөхцөл байдал өөрчлөгдөв. Комиссарын энэхүү байр суурийн дараа Леброн Жеймс шийдвэрээ гаргахад улам их хугацаа зарцуулах төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Иймд түүнийг наймдугаар сар хүртэл ямар нэгэн эцсийн шийдвэр гаргахгүй байх магадлал өндөр байна гэж үзэж байгаа ажээ.