Холливудын алдартай жүжигчин, байгаль орчны идэвхтэн Леонардо Ди Каприо болон Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын нэрэмжит "Bezos Earth Fund" сан хамтран шинэ санаачилга гаргажээ.

Тэд нэн ховордсон амьтдын төрөл зүйлийг хамгаалах, сэргээх зорилготой "Phoenix Species Project" нэртэй төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү томоохон ажлыг хэрэгжүүлэхэд 200 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Дэлхийн хэмжээнд устаж үгүй болох аюулд ороод буй амьтдын төрөл зүйлийг аврах, тэдний амьдрах орчныг сэргээхэд чиглэсэн энэхүү төсөл нь байгаль хамгааллын салбарт томоохон санхүүгийн дэмжлэг болж байна.