Алдарт дуучин, One Direction хамтлагийн гишүүн асан Лиам Пэйний амьдралын сүүлийн мөчүүдийг харуулсан шинэ гэрэл зургууд олон нийтэд ил боллоо. Эдгээр зураг нь түүнийг амиа алдахаасаа өмнө Буэнос-Айрес хотын зочид буудалд байх үеийнх нь ажээ.

Энэхүү мэдээллийг Daily Mail сайтаас дамжуулсан бөгөөд тэд цагдаагийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цуглуулсан 3000 гаруй баримт бичиг, гэрэл зургийг олж авсан байна. Уг баримтууд нь дуучны амьдралын сүүлийн цагуудын талаарх шинэ мэдээллийг ил болгож байгаа юм.

Лиам Пэйний амиа алдсан эмгэнэлт явдалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд дээрх баримтууд нь хэргийн нөхцөл байдлыг тодруулахад чухал ач холбогдолтой болохыг эх сурвалжид дурджээ.