АНУ-ын алдартай реалити шоу болох "The Real Housewife of Salt Lake City"-ийн оролцогч Лиза Барлоугийн саяхан Инстаграм дээр нийтэлсэн пост шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татаад байна.
Фенүүдийн таамаглаж байгаагаар, Лиза Барлоу өөрийн хамтран оролцогчид болох Уитни Роуз болон Анжи Кастаневас нарыг ёжилсон байж болзошгүй гэнэ. Тэрээр өөрийн амьдралын хэв маяг нь бусад оролцогчдынхоос огт өөр болохыг илтгэсэн утга бүхий агуулгатай зүйлсийг олон нийтийн сүлжээнд хуваалцжээ.
Одоогоор Лиза Барлоугийн энэхүү үйлдлийн цаад шалтгаан болон бусад оролцогчдын зүгээс ямар нэгэн хариу үйлдэл үзүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Шүтэн бишрэгчид нь түүнийг хамтран тоглогчдоо онилсон гэж үзэж байгаа ч энэ нь зөвхөн таамаг хэвээр байгаа юм.