Их Британийн шүүхээс 2024 онд Лондон хотын нийтийн тээврийн сүлжээнд (TfL) томоохон хэмжээний кибер халдлага үйлдсэн хоёр залууд ял оноолоо. Тус улсын түүхэн дэх мэдээлэл алдагдсан хамгийн том хэргүүдийн нэгд тооцогдож буй энэхүү үйл явдалтай холбогдуулан Лондоны Вулвич шүүхээс шийдвэрээ гаргасан байна.
Зүүн Лондоны оршин суугч 20 настай Талха Жубайр болон Английн Баруун Мидлендс бүсээс гаралтай 18 настай Оуэн Флауэрс нар 2024 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 3-ны хооронд Лондонгийн нийтийн тээврийн сүлжээнд халдсан гэм буруугаа өнгөрсөн сард хүлээн зөвшөөрсөн юм.
Тус халдлагын улмаас нийтийн тээврийн олон сая үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл ил болсон байна. Шүүхээс дээрх хоёр залуу тус бүрийг таван жил зургаан сарын хугацаатай хорих ялаар шийтгэжээ.