АНУ-ын эрүүл мэндийн даатгалын салбарын томоохон төлөөлөл болох «UnitedHealthcare» компанийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоны амь насыг хохиосон хэрэг олны анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл уг хэрэгт сэжиглэгдсэн Луижи Манжионе баасан гарагт болсон шүүх хурлын үеэр холбооны шүүхэд буруутайгаа хүлээсэн байна.
Тэрээр шүүх хуралдааны үеэр эрүүл мэндийн даатгалын компанийн гүйцэтгэх захирлыг буудан хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг захирлыг хөнөөх зорилгоор мөрдөн мөшгисөн гэх холбооны хоёр зүйл ангиар буруутайгаа хүлээжээ.
Манжионе ийнхүү гэм буруугаа хүлээснээр «UnitedHealthcare» компанийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоны амийг хөнөөсөн хэргийн холбооны шүүх хурал болохоос сэргийлж чадсан байна. Мөн энэхүү алхам нь түүнд тодорхой боломжийг эрэлхийлэх нөхцөлийг бүрдүүлж магадгүй гэж үзэж байгаа аж.
Олон нийтийн зүгээс маш анхааралтай ажиглаж буй уг хэргийг төрийн албан тушаалтнууд буруушаан зэмлэсэн боловч энэ нь америкчуудын эрүүл мэндийн даатгалын салбарын үйл ажиллагаа, дүрэм журамд бухимдаж буй бухимдлын илэрхийлэл болсон гэж тодорхойлогдож байна.