Америкийн хөлбөмбөгийн лигийн (NFL) алдартай тоглогч, Каролина Пантерс багийн домогт тамирчин Люк Кюкли спортын тайлбарлагчийн карьераа эхлүүлэхээр болсон талаар Sporting News мэдээллээ.
Тэрээр 2026 оны улирлаас эхлэн Netflix стриминг платформын NFL-ийн нэвтрүүлгийн багт нэгдэх юм. Энэхүү шинэ төслийн хүрээнд Люк Кюкли нь нэвтрүүлгийн хөтлөгч Ноа Игл-тэй хамтран ажиллаж, үзэгчдэд тоглолтын тойм болон дүн шинжилгээг хүргэхээр төлөвлөжээ.
Люк Кюкли нь мэргэжлийн тамирчны хувьд Каролина Пантерс багт гаргасан амжилтаараа олон нийтэд танигдсан нэгэн юм. Түүнийг Netflix-ийн нэвтрүүлгийн багт нэгдсэнтэй холбоотойгоор спортын салбарынхан болон хөгжөөн дэпрегчид нь хүлээлттэй байна.