Поп хөгжмийн ертөнцийн амьд домог Мадоннагийн 68 насны төрсөн өдрийг тохиолдуулан түүний уран бүтээлийн олон арван жилийн түүхийг өгүүлэх 17 ховор гэрэл зургийг Sonic Editions компани албан ёсоор худалдаанд гаргажээ.

Эдгээр гэрэл зургийн ихэнх нь түүнийг 1980-аад онд поп соёлын томоохон дүр болж ид тодорч байсан залуу үеийг харуулсан байна. Цуглуулгад дуучны гэнэтийн агшнууд, хуучны гэрэл зургийн авалтууд болон домогт The Beatles хамтлагийн гишүүн асан Жорж Харрисонтой хамт авахуулсан ховор зураг багтжээ.

Түүнчлэн 1983 онд 25 настай Мадонна анх удаа Лондон хотод очих үеэр гэрэл зурагчин Питер Андерсоны дуранд буусан дээврийн зураг, 1987 оны "Who's That Girl" аялан тоглолтын үеийн тайзны болон гудамжны гэрэл зургууд энэхүү цуглуулгад багтсан байна.

Гэрэл зургуудыг зөвхөн хэвлэмэл байдлаар 99 ам.доллароос эхлэн худалдан авах боломжтой бөгөөд хар эсвэл цагаан жаазтай, таван төрлийн хэмжээний сонголттойгоор 189-өөс 999 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна.