Попын хатан хаан гэгддэг алдарт дуучин Мадонна болон уран бүтээлч Charli xcx нар хамтран шинэ ремикс гаргахаар болсноо мэдэгдлээ. Энэ жилийн “MTV Video Music Awards”-т 13 номинацид нэр дэвшиж тэргүүлж буй Мадонна өөрийн “Confessions II” цомогт багтсан “Danceteria” дуугаа Charli xcx-тэй хамтран шинэчилсэн хувилбараар хүргэх болсноо зарласан юм.
“Danceteria Afterhours” нэртэй уг шинэ хувилбар нь 9 дүгээр сарын 24-ний Пүрэв гарагт “Warner Records”-оор дамжин албан ёсоор цацагдах товтой байна. Хэвлэлийн мэдээнд дурдсанаар энэхүү бүтээл нь уран бүтээлч тус бүрийн өвөрмөц замыг тодорхойлсон эхлэл болон нөлөөллийг тэмдэглэсэн ажил болж байгаа аж.
Энэхүү хамтын ажиллагааны талаарх цуурхал хэдэн сарын өмнөөс эхэлсэн бөгөөд тэд зургаадугаар сарын сүүлээр “Saint Laurent”-ийн загварын шоуны үеэр зэрэгцэн суусан нь олны анхаарлыг татаж байв. Мөн оны эхээр Charli xcx-ийн “Rock Music” дуун дээрх үг болон Мадоннагийн инстаграм дахь нийтлэлээс үүдэн тэднийг санал зөрөлдөөнтэй байгаа гэх таамаг шүтэн бишрэгчдийн дунд гарч байсан ч Charli xcx Мадоннагийн уран бүтээл, тухайлбал 1991 оны “Truth or Dare” баримтат киног нь үргэлж бишрэн магтаж ирсэн байна.