АНУ-ын Майами хотод энтертайнмент салбарын уран бүтээлч Clavicular-тай холбоотой таагүй явдал болжээ. Жинхэнэ нэр нь Брэден (Braden) гэх уг залуу оройн цагаар гадуур зугаалж явах үедээ үл таних хүмүүстэй мөргөлдсөн байна.
Хэрэг явдлын үеэр өөрсдийгөө "иргэний баривчилгаа" хийж байна хэмээн мэдэгдсэн хоёр эр Clavicular-ыг хүчээр газар унагасан аж. Энэхүү үймээнтэй нөхцөл байдал дүрс бичлэгт буусан бөгөөд одоогоор хэрэг явдлын дэлгэрэнгүй шалтгаан болон үр дагаврын талаарх мэдээлэл тодорхойгүй байна.
Энэхүү үйл явдлын бичлэг цахим орчинд тархаж, олны анхаарлыг татаад байна.