Поп хөгжмийн хаан Майкл Жексоны амьдралыг харуулсан "Майкл" (2026) кино одоог хүртэл кино театруудад гарсаар байгаа хэдий ч үзэгчид уг бүтээлийг гэртээ, өндөр чанартайгаар үзэх боломжтой болжээ.

Антуан Фукуагийн найруулсан энэхүү кино нь Майкл Жексоны "The Jackson 5" хамтлагт байсан үеэс эхлэн бие даасан уран бүтээлч болж, дэлхийн хамгийн алдартай үзвэр үйлчилгээний од болох хүртэлх замыг харуулдаг. Кинонд Жаафар Жексон гол дүрийг бүтээсэн бөгөөд түүнээс гадна Ниа Лонг, Майк Майерс, Майлс Теллер, Колман Доминго зэрэг жүжигчид тоглосон юм.

Киноны хувьд дэлхий даяар нэг тэрбум гаруй долларын ашиг олж, томоохон амжилт үзүүлээд байна. Amazon сайтаар дамжуулан уг киног DVD, Blu-ray болон 4K Ultra HD Blu-ray хэлбэрээр худалдан авах боломжтой бөгөөд одоогоор тус сайтад хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнээр нэрлэгдээд байна.

Үнийн хувьд DVD нь 18.79 доллар (хуучин үнэ 29.96 доллар) гэх мэтээр эхэлж байна. Хэрэв та Amazon Prime гишүүн бол хүргэлт үнэгүй хийгдэх боловч гишүүн бус тохиолдолд 35-аас дээш долларын худалдан авалт хийж байж үнэгүй хүргэлтийн нөхцөлийг ашиглах боломжтой юм.