АНУ-ын бизнесмэн Майкл Рубины жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг долдугаар сарын 4-ний өдрийн "цагаан үдэшлэг" энэ жил ч мөн олны анхаарлыг татлаа. Хамптонст болсон уг арга хэмжээнд хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байна.
Үдэшлэгт оролцсон олны танил эрхмүүдийн дунд алдарт реппер Jay-Z, Travis Scott, дуучин Tate McRae болон реппер Cardi B нар байжээ.
Арга хэмжээг зохион байгуулагч Майкл Рубин үдэшлэгийн товыг гаргахдаа дуучин Тейлор Свифтийн хуримын товыг харгалзан үзэж төлөвлөсөн гэдгээ онцолсон байна.