АНУ-ын телевизийн алдартай хүүхэд жүжигчин асан Малкольм-Жамал Уорнерын бэлэвсэн эхнэр түүний ээжийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ. Энэхүү маргаан нь жүжигчний хөрөнгө болон гэрлэлтийн өмнөх гэрээтэй холбоотой асуудлаас үүдэлтэй байна.

Rolling Stone сэтгүүлд мэдээлснээр, талийгаач жүжигчний эхнэр тус гэрээний дагуу өөрт нь 6 сая хүртэлх доллар өгөх ёстой хэмээн нэхэмжилж байгаа аж. Одоогоор энэхүү хөрөнгийн маргаан шүүхийн шатанд үргэлжилж байна.