Марвелын ертөнцөд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Студийн зүгээс жүжигчин Райан Гослинг “Сүнс морьтон” буюу Ghost Rider-ын дүрд тоглохоор болсныг албан ёсоор зарлалаа.

Энэхүү мэдээллийн дараа жүжигчин Райан Гослинг цугларсан олонд хандан: “Та бүхний мэдэж байгаачлан, энэ бол миний маш удаан хугацаанд тоглохыг хүсэж байсан дүр” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Үүний зэрэгцээ, жүжигчин Дэвид Жонсон алдарт Black Panther буюу Хар ирвэсийн дүрийг бүтээхээр болжээ. Marvel-ын кино ертөнцөд нэгдэж буй энэхүү хоёр жүжигчний шинэ дүрүүд үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.