Meta Platforms компанийг үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Марк Закерберг компаниасаа шинэ багц хувьцаа авахаар болсон байна. Харин үүний хариуд тэрбээр компанийн төв байр байрладаг Калифорни мужид хамгийн багадаа найман жил амьдрахаар тохиролцжээ.
Энэхүү шийдвэр нь Закербергийг Калифорнид авч үлдэх зорилготой санхүүгийн урамшуулал болж байгаа аж. Учир нь ирэх 11 дүгээр сард тус мужийн иргэд тэнд амьдардаг тэрбумтнуудын хөрөнгөөс түр хугацаанд татвар авах эсэх асуудлаар санал хураалт явуулахаар төлөвлөж байгаа юм.
Meta компани энэхүү гэрээний талаар лхагва гарагт үнэт цаасны бүртгэлийн тайландаа албан ёсоор зарлажээ.