Испанийн харьяаны Сеута хот руу орох хилийн шугамыг олон мянган хүн дайран нэвтэрсэнтэй холбоотой ноцтой хэрэг гарчээ. NPR агентлагийн мэдээлснээр, тус хилийг давах гэсэн оролдлогын үеэр дор хаяж 18 хүн амь насаа алдсан байна.
Хилийн зурвасаар олон мянган хүн нэгэн зэрэг нэвтэрсний дараа Испанийн эрх баригчид тус бүс нутагт цэргийн хүчийг байршуулжээ. Одоогийн байдлаар нөхцөл байдал хурцадмал хэвээр байна.