Түүхэн дэх хамгийн алдартай эмэгтэй тагнуулчаар нэрлэгддэг Мата Хари нь амьд ахуйдаа олон эрчүүдийг өөртөө татаж, анхаарлыг нь эрхшээлдээ оруулж чаддаг байжээ. Бүжигчин мэргэжилтэй тэрээр олон нийтийн дунд тагнуулч гэдгээрээ алдаршсан юм.
Гэвч түүний амьдрал эмгэнэлтэйгээр төгссөн байна. Мата Хариг эх орноосоо урвасан хэргээр цаазаар авчээ. Түүнийг үнэхээр төрийн нууцыг задруулсан эсэх нь өнөөг хүртэл эргэлзээтэй хэвээр үлдсэн бөгөөд түүнийг тойрсон үйл явдлууд домог мэт яригдсаар байна.